Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байна. Өчигдрийг хүртэл энэ вирусийн халдвараар нас барсан бүх 17 хүн Ухань хот оршдог Хубэй мужийн иргэд байжээ. Харин өчигдөр Хубэй мужаас гадна амьдардаг хүн анх удаа коронавирусийн халдвараар нас баржээ.
Бээжин хотын ойролцоо оршдог Хэбэй мужийн 80 настай иргэн Лхагва гарагт нас барснаар хохирогчдын тоо 18 болсон байна. Түүнийг шинэ вирусийн халдвараар нас барсныг өчигдөр буюу Пүрэв гарагт тогтоожээ. Халдвар авсан нийт хүний тоо сүүлийн байдлаар 647 болоод байна.
Хохирогч нь Хубэй муж дахь хамаатныдаа хоёр сар гаруй хугацаанд зочлоод ирснийхээ дараа өвчилсөн гэнэ. Одоо түүнтэй ойр байсан 76 хүнийг тусгаарлаад байгаа тухай Хэбэй мужийн захиргаа мэдээлжээ.
Өчигдөр бас Хятадын эрх баригчид Ухань хотоос гадна Хубэй мужийн долоон хотод хөл хорио тогтоож, хүмүүсийн гадагшаа урсгалыг хориглосон байна. Эдгээр хотуудад Хуанган, Эжоу, Чиби, Шянтао, Чянжянь, Зижянь, Личуань багтжээ.
Ухань хот нь Хятадын том хотуудтай өндөр хурдны төмөр замаар холбогддог чухал зангилаа юм. Эндээс Бээжин хүрэхэд 4 цаг, Хонг Конг хүрэхэд 4.5 цаг, Шанхай хүрэхэд 6 цаг зарцуулдаг гэнэ.
Хятадын сангийн яам өчигдөр коронавирусийн тархалтыг зогсооход зориулж Хубэй мужид нэг тэрбум юань ($144 сая) олгож байгаагаа зарлажээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай