НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй томоохон ажлаа холбогдох удирдлагууд болох ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа дараах мэдээллийг хүргэсэн юм.
Агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ.
Өдгөө дэлхийн олон оронд ашиглагдаж байгаа, Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 граудаст ч ажиллагаатай агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ. Ингэхдээ;
"МонРайл" буюу соронзон галт тэрэг нь нийслэлд 4 үндсэн чиглэлд явах ба нийт 35 буудалтай, 110 км замыг хамарна. Энэхүү тээвэр нэвтэрснээр Энхтайваны өргөн чөлөөний авто машины ачааллыг бууруулна.
Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй, мөн сурагчдыг хүргэж өгдөг "хүүхэд хүргэлтийн такси" үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна.
Өдгөө цахилгаан 10 автобусыг оруулж ирэн туршиж байгаа аж. Мөн 2000 гаруй автобус шаардлагатай байгаа ба нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 2020-2022 хүртэлх хугацаанд жил бүр 600-аар нэмэхээр төлөвлөж байна. 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай