БНХАУ-ын засгийн газрын судалгааны баг Ухань хотод анх илэрсэн коронавирусыг хүнээс хүнд халддагийг тогтоосон талаар мэдэгдлээ. Энэхүү шинэ төрлийн уушигны үрэвслийн вирусаар өвчилсөн хүний тоо 218 хүрч, гурван хүн амиа алдаад байна.
Шинэ төрлийн вирус хүнээс хүнд дамждаг нь эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлснээр тодорхой болжээ. Одоогоор өвчтөнүүдтэй тулж ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар аваад байна.
Ухань хотоос үүдэлтэй короновирусын халдварыг Бээжинд 5, Шанхайд 1, Гуандунд 14 хүн авчээ. Өчигдөр Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад мөн халдвар бүртгэгдээд байгаа аж. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байна. Өмнө нь коронавирусыг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж үзэж байсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархалтыг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Шинэ төрлийн вирус амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS-тай нэг төрөлд багтаж байгаа аж. SARS-ын халдвар 2000 оны эхээр Азийн орнуудаар тархаж, 774 хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: NHK, BBC
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай