Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын захирагч С.Амарсайхан "Хоггүй орчин" ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өгчээ.
Тэрбээр “Албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. Дүүргүүдэд явж ажиллахад гудамж талбай хогондоо дарагдсан, энд тэнд хур хогийн цэг үүссэн байдалтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлаа гудамж талбайгаараа явж ажлаа хийх хэрэгтэй. Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан, эсвэл хавар намрын их цэвэрлэгээ хийх байдлаар хог цэвэрлэгээний асуудалд ханддаг биш, өдөр бүр амьдарч буй газар орчмоо цэвэрлэж хэвших ёстой. Дүүргийн дарга нар цэвэрлэгээ, ТҮК-ийн компаниудын ажлыг шахаж, хяналтаа тавьж ажилла. 2020 оныг стандарттай жил болгон зарласан ч хогондоо дарагдсан байна. Хогоо цэвэрлэж чадахгүй байж бид стандарт ярих боломжгүй. Тиймээс өнөөдрөөс эхэлж Захирагчийн ажлын алба, дүүрэг хороодын Засаг дарга нар, ТҮК-ийн удирдлагуудтай хамтарч төвийн зургаан дүүргээр явж ажилла. Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла” гэв.
Мөн Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө. Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллах, хашаа хайсыг засварлаж янзлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай