Дуучин Номинжин Монголчуудаас уучлал хүсч мэдэгдэл гаргалаа

Moderator
2020/01/17

Ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаад орны иргэдэд ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр “PETA Asia” цахим хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарлажээ.

Энэ үйл явдалд сүүлийн үед цахим орчинд иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Дуучин Номинжин энэхүү сошиалын шүүмжлэлийг хүлээн авч Монголын ард иргэдээс уучлал хүсч өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ: 

"Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье" гэжээ.