Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг ПРОКУРОРТ буцаалаа

Moderator
2019/12/24

Анхан шатны шүүхээс төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт ял оноосон билээ. Харин тэд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Тэгвэл ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцлоо.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцжээ. Улмаар хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан байна. Харин тэдний таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Сүхбат, Д.Үүлэн, өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба, шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцлоо.