УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ажил ямар явцтай байгаа бол?
-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн, хурдтай явж байгаа. Төлөвлөснөөс хурдаж явж байна. ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Энэ маш том төсөл. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа.
-1072 хувьцааны ногдол ашгийг олгох уу?
-Ногдол ашиг дээр бид ярилцаж байна. Төмөр зам,, эрчим хүчээ бариад, тэндээсээ тодорхой хэмжээний ашиг олоод иргэддээ хувь хүртээх үү, эсвэл хувьцааны үнэ цэнийг өсгөж, компанийн үнэлгээг тогтоож, нэгж хувьцааны үнийг олон улсын стандартын хэмжээнд тогтоох ёстой. Өнөөдөр улс төр хийж байгаа улсуудыг ойлгож байна. Энэ сэдвийг барьж авбал иргэдэд таалагдаад, сонгогдох байх гэж бодож байж болно. Компанийн засаглал, хуулиараа шийднэ. Шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Ногдол ашгийг хийсэн ажлаа уялдуулж олгоно. Төмөр замаа барих хэрэгтэй. Эдийн засаг өсч байгаа ч хямралаас гараагүй байгаа.
-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын хэрхэн үргэлжилж байна вэ?
-"Оюутолгой"-н ажил бидний төсөөлснөөс илүү хурдтай явагдаж байна. 1380 км-ийн гүнд дэлхийд байхгүй бутлуурын цехийг монгол залуус барьж байна. Энэ цех далд уурхайгаас бутлаад, баяжуулах цех рүү оруулах юм. Технологийн дагуу тэсэлгээ хийж, тодорхой хэмжээний хүдрээ авч, стандартын дагуу явагдаж байгаа. Оюутолгойд өнөөдөр 14 мянган мэргэжлийн чадвартай залуус ажиллаж байгаа. Залуусаа бэлтгэж, валютын нөөцөө бүрдүүлэхэд Оюутолгойн эзэлж байгаа байр суурь том. Хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ