"Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай саяхан өөрийн нөхөр Б.Чинбатын хамтаар БНСУ-д элэг солих хагалгаанд орсон. Элэгний церроз оноштой нөхөртөө өөрийн элэгнээс өгсөн тэрбээр нөхрийнхөө хамгийн сайхан чанарын тухай "Миний хамгийн шүтэж явдаг зан нь маш хүнлэг. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Хаанаас ч, хэнээс ч гарахгүй тэр сэтгэлийг бүх хүнд гаргадаг, ганцхан надад биш. Би чинь олон хүнтэй харьцаж байгаа шүү дээ. Харж байхад цаанаасаа л "Чинбаа минь байсан бол ингэхгүй дээ" гэдэг сэтгэл гарч ирдэг. Тэр үнэхээр хэнд ч байхгүй агуу сэтгэл. Ноён нуруутай, хүнд түшиг болж чаддаг хүн" хэмээн нулимс дуслуулан хэлжээ.
Харин Б.Чинбат эхнэрийнхээ тухай "Дотроо дандаа л хайрлаж явдаг юм. Ёстой л тэнгэрээс надад илгээсэн хайр, миний гурван үрийн ээж. Энэ олон жилд хувираагүй. Өгсөх, уруудах зүйл хүн бүрд л байдаг. Тэр бүрд хүний хань гэдэг л ёстой маш чухал юм билээ. Тэр бүгдэд ноён нуруутай байгаад дэм болоод л. Хайр гэдэг зүйл бол агуу гэдгийг л ойлгож байна" хэмээсэн байна.
Хосууд ийнхүү ярьж суусан мэдрэмжээ нот болгон амилуулж уран бүтээл туурвих бодолтой байгаа гэнэ лээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ