УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх үеэр хэдийгээр шүүх хурал нь хойшилсон ч, шүүхээс, шүүгчээс, өмгөөлөгчөөс гурвуулангаас татгалзсан гэх үндэслэлээр түүнийг анх аравдугаар сарын 21-нд 461-р анги руу аваачиж хорьсон билээ. Дараачийн хурлын товыг арваннэгдүгээр сарын 28 хүртэл хойшлуулсан байдаг. Товлосон цагтаа шүүх хурал болсон боловч З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорьсон. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан. Ингээд хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь нас барсан ч түүнийг гаргаагүй юм. Мөн батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй билээ.
Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өнөөдөр суллагджээ. Энэ тухайгаа “Би нь эргээд ирлээ ккк. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би нь бууж өгөхгүй ээ” хэмээн бичиж жиргэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай