Хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн ахмадын ДАШТ Малайз улсад үргэлжилж байна. 29 орны 3000 орчим тамирчин оролцож буй тэмцээний 85-89 төрөлд 400 метрийн зайд хурд сорьсон дэлхийн аварга Ц.Раднаа 81.82 секундийн амжилтаар түрүүлж, Азийн аварга боллоо.
Тэгэхдээ Азийн дээд амжилтыг шинэчлэв. Өмнө нь эл амжилтыг Японы тамирчин Хироо Танака эзэмшиж байсан юм. Тэрбээр 2017 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-д оролцохдоо 91.94 секундийн амжилтаар тивийнхээ дээд амжилтыг тогтоосон юм.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Ц.Раднаа энэ жил ДАШТ-д оролцохдоо уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн дэд аварга Ц.Раднаа есдүгээр сард Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчилж, монгол хүний шандсыг дэлхийд ГАЙХУУЛСАН юм. Тэрбээр өнөөдөр 200 метрийн зайд хурд сорино.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ