Асашорюү Д.Дагвадорж Монголын иргэн болсон Саид Моллаид байр бэлэглэлээ

Moderator
2019/12/03

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон юм. Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох "World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

Тэгвэл Монголын иргэн болсон уг тамирчинд Аса аварга 3 өрөө байр бэлэглэхээр болсноо олон нийтэд зарлалаа. Тэрээр өөрийн сошиал хуудаснаа "Монгол улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс 3өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна!
Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе!" хэмээсэн байна.