Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургаадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан юм. Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг болох Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг АТГ-аас салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулж шалгаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой нь буюу зургаадугаар сарын 26-нд С.Төмөрбат нь Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-аар дамжин АНУ-руу гэр бүлийн хамт оргон зайлсан юм. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг их хэмжээний ам.доллартай саатуулагдсан гэх мэдээлэлүүд цацагдаж байв. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар АТГ-аас АНУ-ын хуулийн байгууллагаруу албан ёсоор хандснаар түүнийг саяхан саатуулжээ. АНУ-д саатуулагдсан шүүгч С.Төмөрбатыг АТГ-аас тун удахгүй Монголд авч ирэхээр болсон байна. Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр бүхий зургаан шүүгч шалгагдаж байгаагийн хоёр нь ийнхүү хилийн цаана байгаа юм.
Zarig.mn
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай