Сумын төвийг тэр чигт нь хувийн компанид лицензээр өгчээ. Төрийн дампуурлын тод жишээ энэ биш үү! Тухайлбал Дорнод аймгийн Матад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэх хэдэн нөхдийн хуйвалдаан, хууль бус тогтоолоос болж сумын төв нь тэр чигтээ лицензийн талбайд орсон байна.
1924 онд байгуулагдсан 95 жилийн түүхтэй Матад сумын төв байрладаг Зүүнбулан нэртэй газрыг 2006.02.21-ны өдөр “Талын жигүүр” компанид нүүрсний Хайгуулын лицензээр өгчээ. Улмаар компани энэ оны 01 сард хайгуулын зөвшөөрлөө Ашиглалтынх болгосноор Матад сумын төв тэр чигтээ нүүрсний олборлолтод өртөхөд бэлэн болжээ.
Сумын төвийн 200 гаруй иргэдийн лиценз олгогдохоос өмнө өмчилж авсан хашааны газар ч лицензд оржээ. Сумын төв бусдын лицензтэй газарт орсон учир ганц байшин нэмж барихад хүртэл компаниас зөвшөөрөл авах хэмжээнд тулжээ.
Сумын төвийн газрыг яагаад лицензээр олгов гэдгийг судалж үзэхэд лиценз олгохын өмнөх жил буюу 2005 оны 12 сарын 12 ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тухай “ тогтоол гаргасан байна.Уг тогтоолыг хууль зөрчин гаргасан гэж үзээд 2019.09.27-д хүчингүй болгожээ. Анх лиценз олгохдоо Матад сумын иргэдийн санал дэмжлэг аваагүй хууль зөрчин олгогдсон гэж үзээд уг лицензийг цуцлуулахаар сумын 550 иргэн нэгдэж гарын үсэг зуран холбогдох газруудад хандсан ч хариу ирүүлээгүй байна.
Б.Отгон
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ