Хөгжлийн бэрхшээлтэй ч зоюлон нэгт хүмүүсийнхээ дуу хоолой болж, нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Б.Болороо гэх бүсгүй сүүлийн өдрүүдэд нөхрийнхөө эргэлзээтэй үхлийг үнэн зөв шийдүүлэхийн төлөө хөлөө хүрэх газраа хүртэл гүйж яваа гэхэд болно. Тэр талбай дээрх суултаа ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсаныхаа дараа өндөрлүүлснийг уншигчид мэдэж байгаа биз ээ. Тэгвэл түүнийг сошиалаар ирэх сонгуулиар нэр дэвшинэ гэх цуу яриа газар авч байсан юм. Харин энэ тухай Б.Болороо дараах хариултыг өгчээ.
Надаас хамааралгүйгээр сонгуульд өрсөлдүүлэх, их хуралд төлөөлөл болж суух нтр гэсэн яриа их явж байгаа юм байна. Хийж бүтээх гэж яваа залуусаа ийм зүйл хэлж битгий цаасан малгай өмсгөн буруу зүгрүү хөтөлж байгаарай гэж үнэхээр хэлмээр санагдаад байна.
Надад тэгэж улс төрд орох хүсэл хумсын төдий ч байхгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.
Заавал тэр нэг зөөлөн хатуу нь мэдэгдэхгүй суудалд сууснаараа эх орноо хөгжүүлдэггүй юм, хүн бүр өөрийнхөө чаддаг зүйлээ дор дороо хийж бусаддаа үлгэрлээд явбал болно гэж би боддог юм.
Нэг удаа намын хүмүүст хөгжлийн бэрхшээлийнхээ сургалтыг орж үзсэн. Тэр үед тэр хүмүүс та биднийг СОНГОГЧ л гэж нэрлэдгийг сонсоод улс төрд хэзээ ч орохгүй гэж өөртөө тангарагласан. Учир нь би та хэдийгээ хүнээр чинь л харахыг хүсдэг.
Тэгээд ч би нөхрийнхөө нас барсан энэ зүрх өвтгөм байдлаар олонд танигдаж, түүгээрээ цаасан малгай өмсөхийг огт хүсэхгүй байна. БИ ЗҮГЭЭР Л НҮДЭН ДЭЭР ХУДАЛ ХУУРМАГ ЗҮЙЛ ИЛТ БАЙГААГ ХАРСААР БАЙЖ НӨХРӨӨ МУУ НЭРТЭЙ ЯВУУЛАХЫГ ХҮСЭЭГҮЙДЭЭ Л ИЛ ГАРСАН.
Би хүнд хэлээгүй л болохоос биш наадмаар яамныхаа хүндэт жуухд тодорхойлуулчихаад нөхрийнхөө амиар сольсон мэт эвгүй санагдаад авахаас татгалзсан.
Дахин хэлье НАДАД УЛС ТӨРД ОРОХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ ЭЭ. Намайг улс төртэй холбосон яриа гарвал би биш шүү л гэж хэлье.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл их хуралд байхаар бол манай ТББ-ын хүмүүс дотор өчнөөн чадалтай хүмүүс бий.
Бүгдээрээ дор дороо чаддаг зүйлээ хийцгээе" хэмээжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай