Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг. Тэр өдөр С.Жавхлангийн аавдаа зориулж анх дуулсан энэ дууг сонсох дуртай хүмүүс сүүлийн үед улам олширч буй аж. Мөн Б.Пүрэвсүрэнгийн талаар хөгжмийн зохиолч, нийтийн дууны уран бүтээлч, дуулаачид, шүтэн бишрэгчид нь “Гавъяатын энтэй авъяастан” гэсэн том үнэлэмжийг тэрүүхэндээ хааяа хэлэлцэж суух нь бас санаандгүй хэрэг биш болов уу.
Тиймээс ч “Дулаахан намар” тоглолтонд С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар зэрэг гавъяатуудаас гадна Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хорь гаруй дуучид түүнтэй хамтран бүтээж нийтэд хүргэсэн ая дуугаа үзэгч олондоо өргөн барих ажээ. Мөн тэдний дотор Өвөр Монголын дуучин н.Давшилт, Н.Сахиа нар багтсан байна. Иймээс үзэгч олон маань “Дулаахан намар”-тай хамт нэгэн үдшийг UB PALACE-ийн концертийн их танхимд Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар бүтсэн яруу тунгалаг, тансаг хэмнэл бүхий уран бүтээлүүдийг дуу хуур, инээд хөөртэй, нижгэр өнгөрүүлэх юм байна.
Билет захиалгыг: 99883031 98003031
https://www.ticket.mn/- ээс захиалаарай
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ