Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэв.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164.372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцоллоо.
Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон долоон товчоогоор зөвшөөрлийн бичиггүй түүхий нүүрс тээвэрлэсэн 129 тээврийн хэрэгсэл 3542.6 тонн, даац хэтрүүлж ачсан 13 тээврийн хэрэгслийн 661.7 тонн түүхий нүүрсийг хураан авч, Амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан иргэдэд нэг сая 350 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.
Өнгөрөгч 10 дугаар сарын 11-нээс энэ сарын 06-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж 20.7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай