Жүжигчин Г.Золзаяа луйварын хэрэгт холбогджээ

Moderator
2019/11/07

Сүүлийн үед цахим гэмт хэрэг тэр дундаа олны танил хүмүүсийн нэр зургийг ашиглаж, хуурамч хуудас нээн луйвар тохиолдолууд цөөнгүй гарах болжээ. Тэгвэл жүжигчин Г.Золзяагийн нэрээр хуурамч хаяг нээн мөнгө залилсан хэрэг гарчээ. Тиймээс түүнийг цахим орчинд луйвар хийсэн гэх хэрэглэгчид жүжигчин бүсгүйн фэйсбүүкт гомдлоо илэрхийлэх болсон байна. Харин  Г.Золзаяа хэлэхдээ "Над руу дайрах ямар ч шаардлага байхгүй. Би тэр хуудсыг нээгээгүй. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандаж, өрөгдлөө өгсөн байгаа" хэмээсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед ихэссээр байгааг анхааруулсан байна.