БНХАУ-ын 500 иргэнийг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах ‘UNION building’, Баянзүрх дүүрэгт байрлах ‘Амар’, ‘Ориентал’, Баянгол дүүрэгт байрлах ‘Кентавр’ зочид буудал гэсэн дөрвөн байршлаас баривчилсан.
Тэгвэл эдгээр 500 хүн нь бүгд БНХАУ-ын 20-30 насны иргэн бөгөөд Монгол улсад Буянт-Ухаа боомтоор Хонг-Гонкоос орж ирсэн байна. Тэдгээр иргэд нь Хөх хотоос виз авч Монгол улсад аялал жуулчлалын 30 хоногийн визтэй орж иржээ.
Одоогоор тэдгээр иргэдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд нь АН-ын захиалгаар цахим орчинд троллын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд утасны дугаар, гар утас, буудлын өрөө зэргийг бүгдийг нь АН-аас бэлдэж өгсөн гэх мэдээлэл байна. Харин энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар тагнуулын байгууллагатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Цагдаагийн байгууллагаас тодруулахад : СБД-ийн нэг дүгээр хороонд болсон ажиллагааг Тагнуулын байгууллагаас явуулсан учир манай байгууллагаас мэдээлэл хийх боломжгүй гэдгийг мэдээллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай