ОХУ-ын СанктПетербург хотод байрлалтай Бюро Веристас Русь компанийн "Регион Северо-Запад" лабораторид Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмалыг шинжлүүлжээ. Тус шинжилгээний хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн байна. Тус лаборатори шахмал түлшний техникийн, элментын шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс зэрэг үзүүлэлтийг шинжилсэн байна. Техникийн шинжилгээгээр шахмал түлшний чийглэг нь 2.4 гарчээ. Стандарт үзүүлэлт нь 10 ба түүнээс доош байх ёстой юм.
Үнслэг чанарын стандарт үзүүлэлт нь 29 ба түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 22.2 байгаа нь тогтоогджээ.
Дэгдэмтгий чанар нь стандартаар 22 болон түүнээс бага байх учиртай. ОХУ-ын лабораторийн шинжилгээгээр 19.6 гарчээ.
Хүхэр нь 1 ба түүнээс бага байх ёстой бол 0.89 байгаа нь тогтоогджээ. Харин илчлэг нь 6374 гарсан байна. Ингэснээр ОХУ-ын шинжилгээний хариугаар шахмал түлш нь стандартын шаардлага хангаж буй нь тогтоогдлоо. Мөн шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэжээ.
Б.Энэрэл
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай