ОУПХ: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, хэрэгт хариуцлага хүлээлгэх тодорхой баримт, нотолгоогүйгээр С.Зоригийн хэрэгтэй холбогдох хуулийн ямар нэгэн арга хэмжээнд ялтнаар татахгүй байхыг Монголын эрх баригчдад уриалж байна

Moderator
2019/10/23

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангийн ерөнхий дүгнэлтээс ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг судалж, дүгнэлт гаргасан байдаг.


-С.Зоригийг 1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг байсан гэж үздэг.

-Тэрээр 1998 оны аравдугаар сарын  2-ны өдөр бусдын гарт амиа алдсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан бөгөөд алагдсан тэр өдөр нь Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчээр яригдаж байсан.

-Бараг 17 жилийн турш ахиц дэвшил гараагүй хэрэг дээр 2015-2017 оны хооронд гэнэт гурван сэжигтнийг баривчилж, цагдан хорьжээ. Тэднийг С.Зоригийн аллагад оролцсон гэж хүлээн зөвшөөрүүлэхээр эрүүдэн шүүсэн гэдэг.

-Тэдэнд 23-25 жилийн хорих ял оноосон. 2017 оны гуравдугаар сарын 14, наймдугаар сарын 4-ний өдөр болсон Давж заалдах болон Дээд шүүхийн хурлаар ялыг хэвээр үлдээсэн.

-Өмнө нь байгаагүй үзэгдэл болж Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сард С.Зоригийн хэрэгт холбогдсон ихэнх бичиг баримтыг нууцаас гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч нууцаас гарсан баримт бичгүүд олон нийтэд хаалттай, тэдний зөвхөн зарим нь талуудад үзэх боломжтой байгаа нь ахиц бага гарсныг харуулж байна.

-С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн /”ялтан”/ хоёртой нь зүй бусаар харьцаж, эрүүдэн шүүж буйг харуулсан нууц бичлэгийг 2019 оны гуравдугаар сард олон нийтэд үзүүлсэн.

-Шүүх хуралд алдаа, дутагдал гарсныг эрх баригчид нь хүлээн зөвшөөрсөн. Тэдний хэргийн дараагийн шатны үйл ажиллагаа явагдтал эмчлүүлэхээр хоёр ялтанг эмнэлэгт хүргэсэн.

-УИХ-аас шүүхийн томилгооны тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, хэд хэдэн гол албан тушаалтныг чөлөөлж, өөрчилсөн.

-С.Зоригийн хэргийн шийдвэрлэлтэд гарч буй чухал ахиц, тэдгээрийн ач холбогдлыг сайтар үнэлэхийн тулд Олон улсын парламентын холбооны арламент хүний эрхийн хороо УИХ-ын удирдлагын урилгаар Монгол Улсад томилогдон ажиллалаа. 

-Олон улсын парламентын холбооны Хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэрэгт Түр хороо байгуулан ажиллаж байгааг талархан хүлээж авч байна.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн зохион байгуулагчдын /”Захиалагч”/ -ийг илрүүлэх ажиллагааг зохих ёсоор хянах, гурван ялтантай зүй бусаар харьцсан, тэднийг шүүхэд гарсан өмнөх зөрчлийг хэлэлцэхийн тулд Түр хороонд илүү эрх өгөх шаардлагатай гэж үзэж байна.

-Ялтнуудыг хуурамч нотолгооны үндсэн дээр эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж, ял эдлүүлж байсан гэж дүгнэх боломж бүхий өргөн хүрээний, ноцтой мэдээлэл ирсэн.

-Яллагдагчдын хоёрыг хилсээр ялласныг нийгэм зөвшөөрөөд байхад одоог хүртэл тэднийг хорьсон хэвээр байгаа нь ойлгомжгүй байна.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллаж, хэрэгт хариуцлага хүлээлгэх тодорхой баримт, нотолгоогүйгээр С.Зоригийн хэрэгтэй холбогдох хуулийн ямар нэгэн арга хэмжээнд ялтнаар татахгүй байхыг Монголын эрх баригчдад уриалж байна.

-Шүүхийн шийдвэрийн хуулбарыг (өгнө гэж өмнө нь бичгээр мэдэгдсэн ч) гаргаж өгөөгүйд болон аллагын “Захиалагч”-ийг мөрдөн олох үйл ажиллагаа өнөөг хүртэл нууц байгаад гүнээ харамсаж байна.

-Төлөөлөгчдөд шүүхийн шийдвэрийн орчуулгыг ирүүлж, холбогдох талуудад баримт бичигт нэвтрэх боломжийг олгон  нууцаас гаргах Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэхийг эрх баригчдад уриалж байна.