Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Тэгвэл өчигдөр 18 цагийн орчимд З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явжээ. Учир нь энэ удаа ерөнхий шүүгчээсээ татгалзаж, өмнө нь анхан шатны шүүхээс мөн татгалзаж байсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан хохирол болох 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай