Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь улстөрчдийн хувь, бүлэглэлийн эрх ашгаа бодсон үйлдлүүдтэй салшгүй холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд олон байна.
Хууль зүй дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Мөнгө угаасан тодорхой гэмт хэргүүдийг хуулийнхан илрүүлж шалгах явцад УИХ-аас Эрүүгийн хуулийн "Мөнгө угаах" зүйл ангид гурван удаа өөрчлөлт оруулж, улмаар уг хэргүүд хэрэгсэхгүй болж байсан” гэж байна. Тэрбээр жил гаруйн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард телевизийн ярилцлагад орохдоо ч энэ тухай сануулж байжээ.
Түүний үгийг эшлэвэл “Зөвхөн Эрүүгийн хуулийн Мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ тохиолдлыг нь аваад үзэхээр тодорхой хэмжээгээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд илрүүлээд шалгах явцад энэ өөрчлөлтүүд хийгдэж, үүний дагуу тодорхой хэргүүд эргээд ял шийтгэгдэхгүй хуулийн хийдэл завсраар хариуцлагаас зугтсан бултсан асуудлууд гарсан” гэж байв.
Мөн тэрбээр 2017 онд Мөнгө угаах, тeрроризмтэй тэмцэх Ази-номхон далайн бүсийн байгууллага Монгол Улсын тайланг авч хэлэлцэн зэрэглэлийг хэвээр хадгалж шийдвэрлэснийг нь сануулсны сацуу мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон гэж тодотгосон байна.
За мөн “Онги гол”-ын Ц.Мөнхбаярыг 2015 оны Өршөөлийн хуульд хамруулсан нь Монгол Улс "тeрроризм"-ын гэмт хэргийг өршөөлөө гэсэн мессежийг олон улсад өгч, ФАТФ манайхыг хар, саарал жагсаалтанд орж, хориг тавиулах сануулга өгч байсныг ч эргэн санууллаа.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай