Торгон дээл өмсөж, том чулуу өвөртлөн, жийп хөлөглөн хөдөөгүүр хурдан морины панз үсэргэн явдагаараа тэргүүлэгч гишүүн бол Мон-уран гэх компаниараа овоглодог УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Дэргэд байгаа эрдэнүүдээ хамгийн ихээр гомдоох эрхэм гишүүн энэ удаа мөн л өөрийнх нь түрийвчийг түнтийлгэх эрдэнэ болсон Дүнжингарав худалдааны төвийн лангуу түрээслэгчдээ гомдоож түрээсийн огцом нэмсэн гэдэг.
Мөн тэр УИХ-д хоёр удаа сонгогдсон Б.Наранхүү нь 2016 онд гишүүнээр сонгогдсоноосоо хойш чуулганы хуралдаанд нэг ч удаа үг хэлж, асуулт тавиагүй, нэг ч хуулийн төсөл санаачлаагүй аж. Байнгын хорооны гишүүн боловч ганцхан хуралдаанд суусан нь АБГББХ-гоор Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн хуралдаан байжээ.
Ийн энэ албанд тохирохгүй, толгой хүрэхгүй гэдгээ баттай мэдсэн Б.Наранхүү дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвшихгүй хоббигоо хөөж, морь малуу уян дураараа, өөрийнхөө замналаар эрхчөлөөтэй давхихаар шийдсэн гэнэ шүү. Харин түүний эгч УИХ-н гишүүн Б.Саранчимэг дүүгээ бодвол боловсрол өндөртэй нэгэн тул улс төрийн халуун тогооноос хальчихгүйхэн шиг үлдэх байх. Арын санхүүжилтийн бат араа нь эрдэнэ мэт дүү нь байх нь гарцаагүй биз. Дашрамд дуулгахад Мон-Уран гэх компани нь цүнхэнд байдаг компани гэж мэдэх нэг нь ярих юм билээ шүү.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай