УИХ дахь МАН-ын бүлэг 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Бүлгийн хурлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны есдүгээр сарын сүүлээр 2020 оны төсвийг өргөн барьсан. Төсвийг өргөн барихдаа
Нэгдүгээрт, МАН-ын 2016 онд сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүд тусгагдсан байна. Ялангуяа нийгмийн хамгаалал чиглэлийн амлалтууд төсөвт тусгаснаар биелэх юм байна гэж харагдаж байна.
Хоёрдугаарт, 2018-2019 оны хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Ингээд УИХ-ын даргын захирамжаар төсвийн ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт цөөнхийн бүлэг АН-аас гишүүд оролцоно. Ингээд төсвийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж ажиллах юм” гэв.
Мэдээллийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ долоо хоногт зөвшилцөл үргэлжлээд, дараа долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг хийх байх
-Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн. Энэ нь өнгөрсөн оноос 24 хувиар их байна. Төсөөлөл биелэх боломжтой юу?
-2020 оны төсвийг зохиоход бидэнд гаднын дөрвөн эрсдэл байна гэж үзэж байгаа. Эхнийх нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. Мөн эрдэс баялаг түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засаг саармагжих магадлал байна гэж үзсэн. Европын хэлэлцээрүүдэд мөн эрсдэл гарч болзошгүй. Дотоодын мөн дөрвөн эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн байдал нь экспортын үнэд нөлөөлж магадгүй. Цаашлаад өвөлжилт хүндэрч магадгүй гэсэн хоёр дахь том эрсдэл байна. Гуравт, саарал жагсаалтыг эрсдэл гэж харж байгаа. Байгалийн баялагтай холбоотойгоор нүүрсний экспортыг 42 сая тонн, зэсийн баяжмалыг 1.285 мянган тонн, төмрийн хүдрийг 8.2 тоннын өсөлттэй байна гэж үзэж байгаа. Алт олборлолтын хэмжээг 2 тонноор буурна гэж төсөөлөл гаргасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессийн гэрээ байгуулаагүй. Цаашид ч байгуулахгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар байна вэ?
-Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгээс гарсан саналын дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь гуравдугаар хэлэлцүүлэг явуулах эрхзүйн орчныг тодорхой болгож байгаа. Энэ долоо хоногт зөвшилцөл үргэлжлээд, дараа долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг хийх байх.
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ