УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бартаат замын олон улсын уралдаанд оролцохоор болжээ

Moderator
2019/10/11

Авто спортын бартаат замын “Rainforest Challenge Grand Final 2019” тэмцээн ирэх сарын 28-наас арванхоёрдугаар сарын 10-нд болно. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин автомашины ангилалд өрсөлдөнө. Тэдний бүрэлдэхүүнд УИХ-ын Н.Номтойбаяр багтжээ.

  1. “Team Mongolia” багийн “Mercedes Benz” клубийн тамирчин Б.Эрдэнэжаргал, чиглүүлэгч Г.Батмѳнх
  2. “Team Mongolia” багийн “Nomt Engineering” клубийн тамирчин Н.Номтойбаяр, чиглүүлэгч Э.Гэрэлт-Од
  3. “Team Mongolia” багийн “Gladiator” клубийн тамирчин Д.Хүрэлчулуун, чиглүүлэгч Г.Цэнгэлхүү
  4. “Тeam Mongolia” багийн Эрдэнэт хотын М1 клубийн тамирчин Б.Бат-Ундрал, чиглүүлэгч Б.Сабыржан