УНТААХАЙ хочтой УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Байгал орчны сайд байхдаа гаргасан тушаалын балагаар Нийслэлийн ногоон бүс Гачууртын ой мод сүйдэж дуусж байгаа талаар иргэд мэдээлж байна. Ойг сүйтгэж, замыг талхлан оршин суугчдыг залхааж гүйцжээ. 6 сарын сүүлчээр эхэлсэн цэвэрлэгээ нэртэй бизнес одоо ч дуусаагүй. Ойн цэвэрлэгээ нэрийн дор асар их хэмжээний авилга, албан тушаалын гэмт хэрэг явж байгаа гэж хэнд ч ойлгогдохоор... Зөвшөөрөлтэй гэх атлаа хүнд үзүүлэх юмгүй, байнга шөнө орой хот руу ордог гэнэ. Айл амьтны мал хуй дайран алдаад хурдлан давхилддаг, замд нь таарсан ногоон модыг огтолж бут бургасыг хайр найргүй дайрдаг, ойн хөрсөнд олон жилдээ эдгэхгүй гүн сорви үлдээх зэргээр юун цэвэрлэх хамгийн гамшигтай сүйтгэл учруулж байгаа юм байна. Тэр зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нь АТГ шалгах цаг хэдийн болжээ.
ОЙ МОДОО ХАМГААЛЦГААЯ!!!
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно