УИХ-ын чуулган хуралдаж байна.
Чуулган эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өргөн барих гэж байсан малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсийн танилцуулга болон судалгааг канондон өөрийн албан бичиг дээр өргөн барьсан. Ингэхдээ оноох шийтгэлийг улам хөнгөрүүлээд байгаа тул маргааш албан ёсоор өөрөө өргөн барина.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид утаатай тэмцэж байсан бол одоо нэмээд угаартай тэмцэх хэрэгтэй боллоо. Засгийн газар утаатай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Угаарын хийн аюул өндөр байгаа энэ үед авахдаа хулгайгаар авсан зочид буудлууддаа төрөх гэж байгаа ээж нарыг өвөлжүүлж болохгүй юу. Олигархиудтай тэмцэх киноны нэгдүгээр анги М.Энхболдыг огцруулснаар дууссан. Хоёр, гуравдугаар анги хэзээ вэ. Өдөрт 20-иороо хүмүүс хордож байхад онц байдал зарлаж болохгүй юм уу. Олигархиудын өмчийг хураана гээд байсан. Манай Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүн зочид буудалтай шүү дээ. Тэндээ жирэмсэн эмэгтэйчүүдийг байрлуулж болохгүй юу.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гишүүдийн сахилга хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй байна. Чуулганы хуралдаан товлосон цагаасаа багадаа минут хоцорч эхэлж байна. Байнгын хороодын ирц бүрдэхгүй, ирц хүлээж цаг, хоёр цаг болж байна.
Маргааш 15:00 цагаас агаарын бохирдлын асуудлаар тавьсан асуулгын хариултыг холбогдох сайд нар өгнө гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан бөгөөд асуулт асуух гишүүд байгаагүй тул санал хураалт эхэллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай