Монгол улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ийн хүүхдийн элч дуучин Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоороо шоу, тоглолтын түвшинг шинэчлэх гэж байна. Өвлийн цас дуудсан 11-р сарын 8-нд Монголчуудыгаа хөх мөнх тэнгэр шиг байхыг уриалсан бүсгүй ертөнцийн дуу Буянт Ухаа спорт цогцолборт цангинах гэж байна. Дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэх энэхүү тоглолт нь Монголын урлагийн хөгжлийг таван жилээр түүчээлэх нь гарцаагүй юм. Энэхүү тоглолт нь хүний амьдралын гурван үеийг илэрхийлсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг үргэлжлэх аж. Асан дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухаан гэсэн ангиллаар явагдах бөгөөд нэгэн зуны биш нэгэн зууныг дамнасан дуунуудаа дуулах юм байна.
Холбоо барих: 89213494, 98103333, 86119119
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно