Угаарын хийнд хордсон 100 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч зургаан иргэн амиа алдаад байна. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж, хэлэлцүүлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. С.Амарсайхан “Угаарын хийн мэдрэгч суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. Сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх шаардлагатай байна.
Иргэд олноороо амиа алдаж, мөн эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар боллоо.
Улаанбаатар хотын нийт 200 мянган гэр хорооллын айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Айлуудад аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Төхөөрөмж ямар үнэтэй байхыг мэдэхгүй байна. Үнэ нь 30 мянгаас 300, 400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, хямд үнэтэй төхөөрөмжийг сонгоно. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг агаарын бохирдлоос хамгаалах нь чухал байна. Арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд төхөөрөмжийг суурилуулна” гэлээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно