Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргын эхнэр амаржин, тав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Олимпын тэнгэрт эх орныхоо Төрийн дууллыг анх удаа эгшиглүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр зургадугаар сарын 1-нд буюу эх үрсийн баяраар тохиодог. 2016 онд аваргын гэр бүлд давхар баяр тохиосон. Учир нь 2016 оны зургадугаар сарын 1-нд аваргын гэргий Б.Оюунбилэг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон хүртсэн юм. Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү Манлай, Мандах нар бөх барилддаг. Тэд өнгөрсөн жил Монголд болсон жиү жицүгийн олон улсын тэмцээнээс хоёулаа хүрэл медаль хүртсэн юм. Аварганхаа гэр бүлд үрээ танихгүй өнөр болохоын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно