Сонгууль дөхөж, улс төрчдийн иргэдтэй хийх уулзалт, амлалтууд идэвхжиж байна. Харин Н.Энхбаярын толгойлдог МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн ээлжит амлалтаа өгөөд эхэлжээ. Учир нь тус нам “Иргэдийн ипотекийн зээлийн хүүг тэглэж, тэднийг үнэгүй орон сууцанд амьдруулах боломжтой” талаар мэдээлэл хийж эхэлжээ.
Энэ тухай МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян өөрийн твиттер хуудаснаа “МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг 0% хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” гэжээ.
Харин тэдний энэхүү амлалтад итгэж, тэднийг сонгоно гэж бодсон бол том эндүүрэл гэж шүүмжлэх иргэд цөөнгүй байна.
![]()
МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг 0% хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчимаар оруулна. өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно. Win win
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай