Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулсан “Жаргалын мод” хандивын аян амжилттай үргэлжилж байна.
Сэтгүүлч Ж.Жаргалсайхан нь хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явахаар болоод буй юм. Эхний ээлжид түүнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа билээ.
Сэтгүүлчийн эмчилгээнд зориулан үзэг нэгт сэтгүүлч, уран бүтээлч нөхөд нь 10 найз 100000 аз жаргалын цэцэг давалгааг эхлүүлсэн байна. Тус давалгаанд нэгдэхийн тулд нүүр номондоо 10 найзыгаа меншион хийж уриалахад л хангалттай юм байна.
Энэ талаар сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэг өөрийн нүүр номондоо дараах уриалгыг нийтэлсэн байна. Тэрбээр, "Хүнд өвчинтэй чадлынхаа хэрээр тэмцэж, хайртай охиныхоо төлөө амьдралын төлөө зүтгэж байгаа Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод" аянд зориулан "10 найз 100000 аз жаргалын цэцэг" давалгааг эхлүүлж байна. Энд би 10 найзыгаа дуудлаа. Та бүхэн маань Жаргалсайханы хандивын дансанд 10.000 төгрөг шилжүүлж, бас сайхан сэтгэлтэй 10 найзаа энэ аянд дуудаад өгөөч. Эмчилгээ эхлэхэд 9 хоног дутуу. Гэтэл бидэнд 35 сая төгрөг дутуу байна. Бид арав арваараа нийлээд давалгаалахад энэ мөнгийг босгож, ээж охин хоёрт, үр хүүхдийнхээ төлөө зовж суугаа өвгөн буурал аав, эмгэн буурал ээжийд нь "Аз жаргалын мод"-ыг цэцэглүүлж өгч чадна" хэмээн нийтэлжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай