Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл илэрхийлэв

Moderator
2019/09/28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны алтан шарилд хүндэтгэл илэрхийллээ.

Мөн түүний урлангаар зочилж дурсгалын зураг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.