УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах дуулиантай зэрэгцүүлэн, парламент дахь МАН-ын 64 гишүүнээс хэнийг нь дахин нэр дэвшүүлж, хэнийг нь явуулах вэ гэдэг зураглалыг зарим улстөрч гаргаж эхэлжээ. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тухайн нам тэр дундаа дарга нь мэддэг боловч “Буян” компанийн захирал, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан У.Хүрэлсүхийн танхимын гурван ч сайд, хоёр гишүүний карьерын ирээдүйг тодорхойлжээ.
Тэрбээр нүүр номдоо “Одоо наад Ч.Улааныгаа морь малных нь зүчээ рүү хөөж явуул. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрыг өмнөд Судан, Хойд Солонгос хоёр луу Элчингээр явуул. Насныхаа эцэст жаахан амьдрал үзэг. Тэр 12 түрүүлсэн аваргаа одоо амраа л даа. Хэчнээн жил саарал байшинд хорьж тамлах гэсэн юм бэ. Юу ч хийж чадахгүй мөртлөө гүүнд хайртай морь шиг дурнаас цаашгүй болсон хэдэн манараа өвгөчүүл л харагдах юм. Тэгсэн мөртлөө хамаг зовлонгоо нүүрэн дээрээ тохчихоод нэг их ажиллаж байгаа гэмгүй царайнууд…
Зөв бүхнийг эсэргүүцэж явдаг, алтны хулгайч Д.Хаянхярваадаа та нар өөрсдөө ялыг нь үүрүүл. Хятадуудтай нийлж хордуулсан Хонгорынхны гомдол хорсол хэдэн үеэрээ тасрахгүй. Сүжигтэй” гэж” бичсэн байгаа юм. УИХ-ын ээлжит бус сонгууль болбол Бүгд найрамдах намын даргад ашигтай гэж үзсэн бололтой. Тиймээс нэр дэвшиж ирсэн тойргоосоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг явуулахын тулд Элчин зэрэгт нэрийг нь дэвшүүлсэн шигээ өрсөлдөгчөө “цөлөх” тактик ашиглаж эхлэв үү гэлтэй" хэмээн бичжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно