Эр цэргийн алба хаах гэж яваад алтан амиа алдсан харамсалтай хэрэг хэдэнтээ гарч олон нийтийн харууслыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл саяхан буюу одоогоос хэдхэн хоногийн өмнө Дорнод аймаг дахь зэвсэгт хүчний 327-р ангид нэгэн цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал хадлангийн ажил хийж байсан цэрэг хадлангийн машиндаа даруулан амь үрэгдсэн байна. Цогцосыг нь ар гэрийнхэнд ёс журмын дагуу хүндэтгэл үзүүлэн гаргаж өгсөн гэх мэдээллийг эх сурвалж мэдээллээ. Харин тус ангийн удридлагууд энэхүү мэдээллийг нууцлахыг албан хаагчиддаа үүрэг болгожээ.
Ер нь 327-р ангийн энэ мэт ХАБ-ын дүрэм журам баримталдаггүй, ажлын хариуцлагагүй байдлаас цэргийн албан хаагчид эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг.
Өнгөрсөн жил Казино хочтой бригадын генерал Д.Энхбаатар хадлан тэжээлээ 327-р ангийн цэргүүдээр бэлдүүлсэн байна. Гэвч энэ үеэр мөн ХАБ-ын хариуцлагагүй байдлаас болж нэг цэрэг хөлнийхөө бүдүүн шөрмөсийг хадууранд тасалж хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тэр үед эрхэм генерал Д.Энхбаатар ямар ч тусламж үзүүлэлгүй орхиод явсан гэдэг.
Мөн хоолойны нүх ухаж байсан цэргийн дээрээс их хэмжээний тоосго унаж тархи нь хүнд гэмтэж 10 гаруй оёдол тавиулан эрүүл мэндээрээ хохирч байсан түүх бий.
Дээр нь нэмээд 327-р ангид алба хааж буй цэргүүд сүрьеэ тусах нь элбэг гэдэг. Учир нь тус ангийн албан хаагчид сүрьеэгийн шинжилгээнд хамрагддагүйгээс болж сүрьеэтэй ажилчид их байдаг хэмээн мэдэх хүмүүс нь ярих юм билээ.
Энэ асуудал нь Батлан хамгаалахын яамныхан арга хэмжээ авч, тус ангийн удирдлагуудад хариуцлага тооцох, халаа сэлгээ хийх цаг хэдийн болсныг харуулж байна.
PAPARATSI.MN
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай