Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 461-р ангид саатуулагджээ

Moderator
2019/09/20

Дуучин Б.Амархүү есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө автомашиндаа хар тамхи хэрэглэж байхдаа Хар тамхитай тэмцэх газрынханд баривчлагдсан гэх мэдээллийг зарм эх сурвалж мэдээлж байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд автомашин болон гэрт нь нэгжлэг хийсэн гэнэ.