Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 17-ны байдлаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах бичигт МАН-ын бүлгийн 47 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байсан. Парламентыг хугацаанаас нь өмнө тараах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхийн тулд хамгийн багадаа 51 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн байх ёстой.
Харин АН-ын зүгээс дэмжихгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдээд буй.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 51 хүрч, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдээд байгаа ажээ.
Тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж яваа УИХ-ын гишүүд ирэх даваа гарагт цугларах ёстой. Олонхийн бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хийе гэдэг дээр нэгэнт санал нэгдсэн бол ирэх долоо хоногоос улс төр нэлээдгүй бужигнаж таарна.
Парламентын түвшинд гэхээсээ илүүтэй эхлээд МАН-ын удирдах зөвлөл, цаашлаад Бага хурлын түвшинд энэ асуудал яригдана гэсэн үг.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай