Өнөөдөр иргэн Т.Энхсайхан дараах мэдээллийг хийлээ. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдлийг эх сурвалж болгон хүргэж байна. Тэрээр хэлэхдээ, ЦЕГ-ийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов болон түүний эхнэр М.Мөнхшүр нар нь цагдаагийн байгууллагад Хуульзүйн сайд Ц.Нямдоржоор дамжин орж ирсэн бөгөөд түүний төрсөн дүүгийн хүүхэд М.Мөнхшүр болон түүний нөхөр Ч.Ойдов нар нь ЦЕГ-т ахлах албан тушаал дээр ажилладаг. Сая гурван долоо хоногийн өмнө хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн 30 сая төгрөгний хахууль авч газар дээрээ нотлох баримттай АТГ-т Ч.Ойдов баригдсан байна.
27 настай ЦЕГ-ийн ахлах байцаагч Ч.Ойдов зөвхөн 30 сая төгрөгний бус нийт 500 сая төгрөгний 10 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон боловч өнөөдөр ЦЕГ-т хууль сахиулан сууж байна. Түүний энэ бусармаг үйлдлийг нуун дарагдуулахын тулд сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг өгсөн талаар иргэн Т.Энхсайхан хэллээ.
Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албаны мэргэжилтэн, Ч.Ойдовын эхнэр М.Мөнхшүр нь сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг тарааж мэдээллийг хаасан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар, Ч.Ойдов тухайн үед гэмт хэрэгт холбогдоод 24 цагийн дараа суллагдсан. Тэд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан ажилтнууд авч чаддаггүй цагдаагийн гавьяа, цагдаагийн алдар гэх шагналуудыг авсан бөгөөд Ц.Нямдорж сайдад мэдээлэл дамжуулдаг. Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албанд ажилладаг М.Мөнхшүр нь Ц.Нямдоржийн нөлөөллөөр ЦЕГ-т томилогдсон төдийгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаад саатуулагдан, өөрийгөө Ц.Нямдоржийн дүү байна хэмээн эсэргүүцэл үзүүлээд зогсохгүй замын цагдаагийн албан хаагчийн нүүрийг самардсан болохыг иргэн Т.Энхсайхан хэллээ.
Иймээс иргэн Т.Энхсайхан Монгол Улсын хууль үйлчилдэггүй атлаа хууль сахиулах байгууллагад ажиллаж буй нэг гэр бүлийн Ч.Ойдов болон М.Мөнхшүр нарт арга хэмжээ авахыг шаардан энэхүү мэдээллээ хийсэн гэдгээ онцолсныг эх сурвалж болгов.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай