УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн нь маргаантай сэдэв болоод байна.
Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зөрчигдсөн үү, бодит байдал, маргаан юунаас өрнөв гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс уриалсан юм.
МСНЭ-ийн санаачилгаар зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. Хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар оролцож байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирсэнгүй.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай