Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаан хэрээс хэтэрч, зодоон нүдээндээ хүрч байсан нь саяхан. Тэгвэл тэрхүү маргаанд цэг тавьсан талаараа "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдан хэн нь тэргүүн болох нь тодорхойгүй байдал үүсч байсан.. Тэгвэл "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнөөдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, тамгыг гардуулан, дараах мэдэгдлийг хийснээ олон нийтийн сүлжээгээр тараажээ.
Тэрбээр "Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэсэн байв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай