Олны анхаарлыг татаж ДАШТ-ыг зорьсон Э.Сумъяа ялагджээ

Moderator
Өчигдөр 17 цаг 16 минут

Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Нэлээд хэл амтай, сенсаацитай ДАШТ-ыг зорьсон, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Сумъяа хоёрдугаар тойрогт 2012, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын АШТ-ий мөнгө, 2 хүрэлтэй Грекийн бөх Мария Преволаракитай барилдлаа. Барилдааныг идэвхтэй эхлүүлж, 2-0 тэргүүлж байсан ч эхний үеийн төгсгөлд хөлөө алдаад оноо тэнцлээ. Хоёрдугаар үед мэхэн дээрээ ажиллуулж, хоёр оноо алдлаа. Цаг дуустал ажилласаар байсан ч оноо авч амжсангүй, 5-2 ялагдлаа. Түүнийг олимпийн эрх авч, ялалт байгуулахыг олон хүн хүсэн хүлээж байсан юм.