УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ өөртэй нь заргалдсан сайтыг хакердуулав уу...

Moderator
2019/09/17

 “Монполимет” ХХК-ийн босс, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой, түүний компанийнхаа зээлийг хэрхэн хаалгасан талаарх баримтыг олон нийтэд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгэсэн билээ. Гэвч энэхүү асуудлыг Ц.Гарамжав нь эрс эсэргүүцэж, хуулийн байгууллагаар явж, заргалдана гэдгээ хатуу хэлж байв.  Харин дээрх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зүгээс өөрийн олж авсан баримтыг хөдөлшгүй баримт бөгөөд “Ц.Гарамжав гишүүний 10 тэрбум төгрөгийн төлөлтөөс зайлсхийсэн нь үнэн хэмээн удаа дараа мэдэгдсээр байна. Тэгвэл Ц.Гарамжавын энэхүү мэдээллийг дамжуулсан тус сайт нь гадна халдлагад өртөж хакердуулсан байна. Энэ талаар эрхлэгч Н.Өнөрцэцэг  “2019.09.16 ны өдрийн 16 цагаас хойш өнөөг хүртэл Зариг.мн сайтруу хакерчид халдлага хийж байна. Гадаад урсгалаа хаасан ч үр дүнгүй, дотоод урсгалаас бас халдаад байна. Хөрөнгөтний өмнө үнэхээр сөхөрч байна даа” хэмээн хувийн цахим хуудаснаа мэдэгджээ. Энэ асуудлыг сэтгүүлчид болоод олон нийт Ц.Гарамжавтай холбоотой хэмээн хардаж байгаа юм.