Баянзүрх дүүргийн 13-р хороо, Цэцээ гүн сургуулийн байранд байрлах "Уудам Монгол" ахлах сургуулийн 6 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн талаар шуурхай мэдээ хүлээн авч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ.
Уудам Монгол дунд сургуульд хийсэн хяналт шалгалтаар 2019.09.11-ний өдөр үдийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет зэрэг хоол олгогдож, нийт 103 сурагч, 9 багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Фаунд таун" ресторанаас гэрээний үндсэн дээр нийлүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Хяналт шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн 4 хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Шалгалтаар хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрчээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа юм байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай