Жүжиглэдэг, барилддаг Өскө шилээр гангарсан чинь нэг л өөр...

Moderator
2019/09/12

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал олон хөгжилтэй дүрээрээ Монгол түмнээ баясгасаар ирсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээ ажлаа орхигдуулж спортод хүч үзэж байгаа. Тэрээр шинэ үеийн ааг нь амтагдсан залуустай “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээнд хүч үзэн, АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг улсын тамирчидтай өрсөлдөн жиндээ түрүүлж, дэлхий аваргын тэмцээнд явж байв. Хожим ч гэсэн ийн өөрийн хүслээрээ амьдарч багагүй амжилт гаргасан тэр саяхан нэгэн арга хэмжээний үеэр манай дуранд өртлөө. Ер нь тэр нэг их шил зүүгээд байдаггүй эр. Гэтэл энэ өдөр нарны том шилээр гангаран ирсэн нь өөрийг л нэг л өөр харагдуулах ажээ.