Машинаа холдуулаагүй гэж гар буугаар бусдыг сүрдүүлэн хэрэг өчигдөр /2019.09.10/ гарсан байна. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн /ХУД/ гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно