Энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдыг ДАШТ-д зодоглуулах эрх олгосон билээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх анх удаа авсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос түүний биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэх шалтгаанаар ДАШТ-д барилдуулахгүй оронд нь гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасан талаар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн.
Тэгвэл хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, зөвлөлдсөний эцэст ДАШТ-нд гавьяат тамирчин Э.Сумъяаг оролцуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллээ. Цаашид Монголын чөлөөт бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрүүл мэнд болон ёс зүйн асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно