ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг хорих 461-р ангид саатуулжээ

Moderator
2019/09/10

Ч.Алтанхуягийг өнгөрсөн шөнө АТГ авилгын хэргээр цагдан хорилоо. Тэрбээр өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Ч.Алтанхуяг нь 2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажилласан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байна. 

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан нэгэн юм.