Найраатай, найрагч Ж.Мөнхбат гишүүн та өрөө барагдуулна уу!!!

Moderator
2019/09/10

Ямар ч бизнесгүй, хадгаламжгүй, авлагагүй атлаа тэрбум хол давсан орлоготой хэмээн олонд гайхагдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг найрааны орлоготой гэх хүмүүс олон байдаг. Найрааны орлого гээчийг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Тэгвэл саяхан түүний талаар мэдээллийг уншсан нэгэн бүсгүй түүнээс өрөө авах гэж арга ядахдаа сошиалд комментоор олонд зарлажээ. Тэрээр бичихдээ   

“Мөнхбат гишүүн ээ!! Та их хурлын чуулганд байж,  үг хэлж харагдах юм. Таниас авлагатай нэг эмэгтэй авлагаа авч чадахгүй байгаа болохоор өмгөөлөгч надад хандсан юм. Энэ асуудлаар ярилцах гэж Монгол шуудангаар Таньд захидал хүргүүллээ. Та таг чиг. Таны туслахтай чинь холбогдож, цаг товлож өгөхийг хүслээ, за дамжуулъя гэж хэлээд таг чиг.Таны утсанд мессеж илгээсэн таг. Та миний илгээсэн шуудан эсхүл гар утасны дугаарт хариу илгээнэ үү” хэмээсэн байна. Үүнийг уншсан олон нийт  баяжхаас нь өмнөх сонгуулийнх нь өр биз хэмээн харж байна. Хэрэвзээ үнэхээр тийм бол Улсын мөнгө биш тул авсан шигээ буцаагаад өгнө  байгаа!!