“Босоо хөх Монгол” ТББ-аас өнгөрөгч амралтын өдрүүдэд трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг сошиал орчинд тараасан нь олон нийтийн шүүмжлэл дагууллаа. Тухайлбал, тэдний дээрх үйлдэл нь Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг зөрчиж, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо хэмээн буруушааж буй юм.
Уг асуудлаар “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг сошиал орчинд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч, хөндлөнгийн хяналт тавьж, арга хэмжээ авахуулна” хэмээн нийтэлжээ.
Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас “Босоо хөх Монгол” ТББ-ыг дээрх асуудалтай холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно” гэлээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно