Сүмогийн түүхэнд үлдэх, дахин давтагдашгүй олон рекорд амжилт тогтоосон их аварга Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн боллоо. Ингэснээр манай бөх зодог тайлаад Сүмогийн холбоонд үлдэн ажиллаж, өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болж байгаа юм.
Хакүхо Японы иргэншил авахдаа Хакүхо Шёо нэр авсан. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр Японы иргэншил авлаа. 18 жил сүмо барилдлаа. Цаашдаа Монгол, Япон хоёр орны төлөө, сүмо бөхийн төлөө хичээн зүтгэнэ. Өдийг хүртэл зөвхөн өөрийнхөө барилдаанд л анхаарал хандуулж байсан бол цаашдаа бусдын төлөө ажилладаг болно. Хүчтэй сайн бөх гаргах нь сүмогийн ертөнцийн ачийг нь хариулж байгаа хэрэг юм” гэж ярилаа.
Шибатаяма ояката “Хакүхо Японы иргэншил авсан нь сүмогийн ертөнцөд үлдэж, ояката болох гэсэн зорилготой гэж ойлгож байгаа. Ийм туршлагатай хүн холбоонд үлдэх нь сайн хэрэг. Энэ том их аварга дэвжээ удирдвал олон сайн төрүүлэх нь гарцаагүй. Бусдын үлгэр дуурайл болсон ояката болох хэрэгтэй. Харин үг хэл, үйлдэлдээ анхаарах шаардлагатай” гэжээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай